Дуучин Адель хамгийн сүүлд Жеймс Бондын кинонд \”Skyfall” дууг зориулан хийснээс хойш нам гүмхэн амьдарч байсан бол тун удахгүй хөгжмийн ертөнцөд эргэн ирэх нь. Өчигдөр Их Британийн \”X Factor” шоуны үеэр Аделийн шинэ уран бүтээлийн хэсгээс цухасхан дамжуулсан байна. 30 секунд үргэлжилсэн дууны хэсэг Аделийн фэнүүдэд ихэд таалагдаж, албан ёсоор нийтэд цацагдахыг нь тэсэн ядан хүлээж эхэлжээ.
Хэвлэлүүдийн мэдээллээр бол Аделийн гурав дахь цомог ирэх сард сонсогчдын гарт хүрэх бололтой. Гэхдээ яг хэдийд гэдэг нь одоогоор нууцлаг байгаа юм. Аделийн шинэ цомог \”25” гэсэн нэрээр гарч магадгүй хэмээн өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн ч олны нүдэнд ч тоотой үзэгдэх болсон дуучин гурван жил шахам Лондон дахь гэртээ чимээгүй амьдарсан. Түүний хамгийн сүүлийн буюу хоёр дахь альбом \”21” нь Их Британид 4,6, АНУ-д 11 сая хувь борлогдсон билээ.