Ардчилсан нам дотроос шинэ нам байгуулагдах нь гэх мэдээлэл цацагдах
болсон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өрх тусгаарлаж, нөхдийн хамтаар байгуулж
буй намын нэрийг Бүтээн байгуулалтын нам хэмээн хэвлэлүүд бичиж байв. Тэгвэл
АН-ын бүлгээс дээрх мэдээллийг няцааж, албан ёсны тайлбар хийлээ.
Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар \”Хэвлэлээр гарч буй
мэдээлэл үндэслэлгүй. АН дотроо гурван хэсэг болсон зүйл байхгүй. Өнөөдрийн
байдлаар нам байгуулсан гэх нэр заагдсан гишүүдтэй уулзаж бүлгийн даргын хувиар
тодруулга авсан. АН өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон зүйл байхгүй
гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.
Бүлгийн зүгээс албан ёсны тайлбар хийлээ. Гэвч шинээр нам байгуулж байгаа
гэдэг мэдээлэл АН дотроос гарсан гэдгийг эх сурвалж хэлжээ. Тэгэхээр үнэхээр
нам байгуулагдаж АН задрах уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулах нь.
Амар