АНУ-ын эрдэмтэд үс ургуулах арга замыг хайж байгаад яагаад халцраад байгаа гол шалтгааныг нь олсон байна. Тэд үрэвсэл хянадаг дархлалын эсүүд үс ургах явцад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдгийг олжээ. Туршилтын явцад хулганы арьснаас трегс гэх эсийг түр хугацаагаар устгахад үс нь халцарч, дахин ургаагүй байна. Үс ургуулах шалтгааныг зөвхөн үүдэл эстэй холбоотой гэж эрдэмтэд боддог байсан ч трегсээс болдог гэдгийг олж мэджээ.
Арьс судлаач профессор Майкл Россенбург \”Үсний уутанцар байнга шинээр боловсордог. Үс унахад уутанцраас дахин ургадаг. Энэ нь бүхэлдээ үүдэл эсийн үйл явцтай хамааралтай ч трегс хамгийн чухал хүчин зүйл юм. Хэрэв үүний дархлалын ганц л эсийг дарангуйлбал үс дахин ургахгүй\” гэж тайлбарласан байна.
Элдэв харшил, хүний биед төдийлөн хор учруулахгүй бодисууд, тухайлбал газрын самрын уураг, аутоиммун эмгэг нь энэ эмийг гэмтээдэг юм байна. Эрдэмтэд энэ судалгаагаар дамжуулж үс ургуулах арга замыг хайж буй юм.