Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын
голомттой. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж Ховд аймагт
14 настай хүү нас барсан. Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт
голомт идэвхжсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай аймгийн
Эрдэнэ, Чандмань суманд шинээр нян илрээд байна. Тахлыг нийслэл хотод
нэвтрүүлэхгүйн тулд Мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллага
хамтран долоон цэгт хяналт тавьж байгаа аж. Дээрх цэгүүдэд гэнэтийн
шалгалт хийн тарваганы 22 тулам илрүүлсний 17-г зүүн, тавыг нь баруун
аймгуудаас оруулахыг завдсан байна. Иймээс тарваган тахал болон малын
гоц халдварт бусад өвчний эсрэг тавих хяналт шалгалтаа чангатгахыг
холбогдох хүмүүст үүрэг болголоо.
эх сурвалж: unen.mn