16 жилийн өмнө жуулчны визээр Монгод орж ирээд харлачихсан БНХАУ-ын иргэн Сэргэлэнг өчигдөр цагдаагийнхан
баривчилжээ. Тэрбээр хууль бусаар оршин суугаад зогсохгүй Монгол иргэний
үнэмлэх гаргуулан нэгэн компанид ажиллаж байсан байна. Мөн манай улсын иргэнтэй гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон байж.
Түүнийг хууль сахиулах байгууллагынхан нарийвчилсан шалгалт
хийснийхээ дараа албадан гаргах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр
шийдвэрлэх юм байна.
Манай улсын хилээр 2016 онд давхардсан
тоогоор 5435.3 мянган зорчигч нэвтэрсэн гэх мэдээллийг ҮСХ-ноос гаргаад байна.
Мэдээллийг дэлгэрүүлбэл, энэ тоо нь 2015 оноос 576.0(11.9%) мянгаар өссөн
үзүүлэлт аж. Тэдний 83.4 хувь нь 30 хүртэл хоног, 3.0 хувь нь 90 хүртэл
хоног, 13.6 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын
зорчигчдын 404.2(85.8%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь
өмнөх оноос 18.0(4.7%) мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын
67.1(14.2%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 321.1(68.2%) мянга нь
эрэгтэйчүүд, 130.6(27.7%) мянга нь эмэгтэйчүүд, 19.5(4.1%) мянга нь хүүхэд
байна.