Дэлхийн баячуудын хэрэглээ чансааг тодорхойлогч францын алдарт \”Louis Vuitton\”-ы нийслэл дэх салбар тодорхойгүй шалтгаанаар үүдээ барьжээ. Тус брендийн дэлгүүр нь 1854 оноос үй ажиллагаа эхэлж дэлхийд танигдсан томоохон бренд юм. LV бренд өдгөө 163 жилийн туршид 50 гаруй оронд 460 салбар дэлгүүртэй бөгөөд цүнх, савхин эдлэл, цаг, нүдний шил, хувцас зэргээр алдартай юм. Гэвч сүүлийн жилүүдэд тус брендийн ашиг орлого буурч зарим улс орон дах салбараа татан буулгаж эхэлжээ. Үүний нэг нь Улаанбаатар хотод байрлах Централ Товерын салбар аж. Уг салбар дэлгүүр 2009 оноос хойш тастралтгүй ажиллаж байсан ч үүдээ барьжээ. Дэлгүүрт худалдаалах нэг ширхэг эдлэл гэхэд 1000-5000 мянган ам доллар орчим үнэтэй байдаг гэнэ.
Францын хамгийн баян хүн болох Бернард Арногийн үүсгэн байгуулсан LVMH группт харьяалагддаг юм. Хамгийн сүүлд тус брэнд ухаалаг цаг үйлдвэрлэж, технологийн ертөнцөд нэвтэрсэн билээ.