Хоолны хоносон шавхрууг нь идэж, хүүхэд эхнэрийнхээ цадаад хаясан амттанг хүлхэж, урагдсан элэгдснээ хэд эргүүлэн өмсч, цөөхөн хэдэн хувцасныхаа цоорхойгоор хуруугаа гаргаж ил харагдах эсэхийг нь бодож суудаг хүнийг \”ААВ\” гэдэг юм.
Алим арилгаад үрдээ өгөхдөө хальсных нь шүүслэгт цадаж, эхнэрийнхээ аягалаад барьсан цайны дээжинд ханаж явдаг болохоор тэдэнд ач нэхэх бодол амьдралтай заалдах хүсэл байдаггүй юм.
-Би яахав ээжийгээ л… гэсээр гэнэт холын аянд эргэж ирэхгүйгээр явчихдаг, өөрийнхөө биеэр бүхнийг үүрч дүүрч ирснийг нь үрс нь хожимдож ухаардаг тэр л хүнийг \”ААВ\” гэдэг юм…
facebook.com