Охид бүсгүйчүүд тэр дундаа өсвөр насныхны хувьд \”Загварын төлөөлөл\” болсон загварлаг үзэсгэлэнт Кайли Женнерийн сэтгэл татам , халуухан зургуудыг хүргэж байна. Тэрээр өдгөө 20 настай бөгөөд түүний хөрөнгө 450 сая ам.доллараар хэмжигдэж байгаа билээ.
Сонирхуулахад Террор хэмээх нууцлаг хамтлагийн \”3 Strikes\” нэртэй дуу Кайлигийн ачаар олон нийтийн сүлжээгээр тархаж, хүмүүсийн анхаарлыг татаж чадсан билээ. Харин ASCAP (Америкийн Хөгжмийн Зохиолч, Зохиолч ба Нийтлэгчдийн Нийгэмлэг)-н албан ёсны мэдээллийн санд \”3 Strikes\”-ийн дуучнаар Кайли Женнер бүртгэгдсэн байхыг харжээ. Хэрвээ ASCAP-ын бүртгэл үнэн бол Кайли өөрийн супер урт мэргэжлийн жагсаалтдаа одоо дуучин гэх тодотголыг нэмж болох нь ээ. Косметик брэндийн үүсгэн байгуулагч, телевизийн реалити шоуны од, олон нийтийн сүлжээний од, аппликейшн хөгжүүлэгч, хувцасны дизайнер, одоо мөн поп дуучин гээд түүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй бололтой шүү.