Охины хоолойг зүсээд хог дээр орхисон байв. Ядуу цэвэрлэгч эмэгтэй олоогүйсэн бол …
Лю Сяоин, бүх насаараа цэвэрлэгчийн ажил хийхдээ замын хажууд, хог дээрээс 30 хүүхэд олж өсгөжээ. Анхны хүүхдээ 1972 онд олоод хажуугаар нь өнгөрч чадалгүй нөхөртэйгээ яриад үрчилж авсан байна. Үүнээс хойш олсон хүүхэд болгоноо гэртээ аваад ирдэг болжээ.
Заримд нь аав ээж олж өгч өргүүлжээ. Харин энэ охин хөхөрсөн царайтай, цээжээр нь цус урссан байв, үзэхэд хоолойг нь зүсээд орхижээ. Эмч нар хэрэв зүслэг жаахан гүнзгий байгаад, тусламж жаахан оройтсон бол охин амь алдах байсныг хэлэв.
Лю Сяоин, одоо 88 настай, бөөрний дутагдалтай эмнэлэгт хэвтэж байна. Нэг хүү нь одоо 7 нас хүрнэ сургуульд оруулах тухай санаа зовон ярьж хэвтэнэ. Харамсалтай нь түүний баатарлаг, гайхамшигтай амьдралын тухай хүмүүс дөнгөж саяхан мэдэж байгаа юм байна. Тэрээр алдар нэрийг хэзээ ч бодсонгүй, зүгээр л хүний хийх ёстойг хийж амьдарсан билээ.