Холливуудын алдарт жүжигчин ЛеоНардо Ди Каприо саяхан суут зураач Да Вичигийн дүрд тоглохоор болж шуугиан дэгдээсэн. Энэ үйл явдлын дараа шинэ хайрын романс үүсгэсэн талаарх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал 42 настай нэрт жүжигчин 23 настай Герман бүсгүй Лорена Рейэтэй амрагийн харилцаатай болжээ. Шинэхэн хосууд Нюь– Йорк түүхэн музейгээр зочилж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Гэвч энэ харилцаа хэр удаан үргэлжлэхийг таашгүй юм. Тэрбээр загвар өмсөгч Нина Адгалаас салаад удалгүй шинэ харилцаа эхлүүлсэн билээ. Түүнийг Холливуудын хүүхэмсэг эрчүүдийн тоонд зүй ёсоор багтаадаг юм.