Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн хувьд шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд есдүгээр сарын 1-ний өдөр эзгүй байх тул онлайнаар хичээл заахгүй юм байна.
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд \”Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд \”Монголын бахархал”, 2011 онд \”Монголын сайхан орноор”, 2012 онд \”Хүн болох багаасаа”, 2013 онд \”Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд \”Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө”, 2015 онд \”Санаа зөв бол заяа зөв”, 2016 онд \”Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр тус тус хичээл зааж байсан юм.