Саяхны нэг өдөр
ОХУ-ын Цэргийн түүхийн нийгэмлэгийн ерөнхий захирал Дмитрий Киселев \”Russia
Today” /RT/ телевизэд ярилцлага өгөх үеэрээ Орос Улс Европыг Монголчуудаас
аварсан гэж хэлжээ. Ингэхдээ тэрбээр \”ОХУ Европыг дөрвөн удаа хамгаалж байна. Эхлээд
Монголчуудаас, дараа нь Наполеоноос, гуравт нь Гитлерээс, одоо Лалын улсаас.
ОХУ Сири дэх Лалын улстай тэмцэж байна. Миний бодлоор бид Европыг бүхэлд нь
дөрөв дэх удаагаа хамгаалж байна. Тиймдээ ч Оросын цэргийн түүх дэлхийн түүхтэй
салшгүй холбоотой” гэсэн байна. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын
хүсэлтээр тус улсад үүсээд буй Лалын улсад агаараас цохилт өгч эхэлсэн бөгөөд
Оросын онгоцууд Лалын улсын 1000 орчим байрлалд агаараас цохилт өгсөн байна.
Үүнтэй холбоотойгоор Лалын улс Москвад террорист халдлага зохион байгуулахаар
завдсаныг ОХУ-ын аюулгүйн хүчнийхэн илрүүлсэн юм.