Сүлжмэл- Зайсан чиглэлийн нийтийн тээврийн том оврын автобус ачааны машины араас мөргөсөн ноцтой осол өнөө өглөө гарчээ. Замын цагдааийн газаас ослын шалтгааныг тогтоохоор аиллаж байгаа юм байна. Автобус хурд хэтрүүлсэн эсвэл барилгын тулгуур төмөр ачсан дунд оврын ачааны машины хөдлөх эд ангид гэмтэл гарч ухарсан эсэхийг шалгаж байгаа аж. Автобусанд хэчнээн хүн зорчиж байсан, гэмтэл бэртэл авсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна.