Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо U money карт ашигласан тохиолдолд дамжин суулт үнэгүй болох тухай
НИТХ-аар хэлэлцсэн байна. Гэхдээ 30 минутын дотор дамжин суухад нэг удаа үнэгүй
зорчихоор зохицуулалт хийхээр болжээ. Харин энэ зохицуулалт 11 дүгээр сарын
7-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Иргэд нэг удаа үнэгүй зорчихын тулд автобуснаас
буухдаа картаа заавал уншуулсан байх шаардлагатай бөгөөд ингэж уншуулснаар 30
минут нь тооцогдож эхлэх аж. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр
өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
Амар