Азийн оюутны аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн 10 сарын 18-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо БТИСургууль дээр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тэмцээнд Монгол, Вьетнам, Сингапур, Хятадын Тайвань, Япон, Өмнөд Солонгос, Шри-Ланка, Филиппин, Индонез, БНХАУ-ын 10 орны эмэгтэй 25, эрэгтэй 31 оюутан тамирчид оролцон нийт 9 өрөг тоглон оюун ухаанаа уралдуулснаас :
Эмэгтэй:
1. Ni Shi Qun (БНХАУ) – 8,5 оноо
2. Qiu Meng Jie (БНХАУ) – 7,0 оноо
3. Nie Xin (БНХАУ) – 7,0 оноо
Манай эмэгтэй тамирчдаас Б. Ану 5 дугаар байрт 6,0 оноогоор, Э. Хулан 10 дугаар байрт 4,5 оноогоор тэмцээнээ дуусгасан байна.
Эрэгтэй:
1. Susanto Megaranto (Индонези) – 8,0 оноо
2. Ma Qun (БНХАУ) – 7,0 оноо
3. Yu Rui Yuan (БНХАУ) – 6,5 оноогоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Монголын эрэгтэй тамирчдаас Б. Галмандах 8 дугаар байрт 5,5, Б. Ариунбүүвэй 10 дугаар байрт 5,5, Р. Амгаланбаатар 13 дугаар байрт 4,5, Б. Ариунболд 14 байрт 4,5, Л.Соронзонболд 16 дугаар байрт 4,5 оноогоор тус тус шалгарлаа.
БАГИЙН ДҮНГЭЭР МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ. МАНАЙ ТАМИРЧИН Б. АНУ 6,0, Б.ГАЛМАНДАХ 5,5, Б.АРИУНБҮҮВЭЙ 5,5 НИЙТ 17 ОНООГООР ЭНЭ АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛСЭН БАЙНА.
БАГИЙН ДҮНГЭЭР НЭГДҮГЭЭР БАЙРТ БНХАУ,ХОЁРДУГААР БАЙРТ ИНДОНЕЗИЙН БАГУУД ОРЖЭЭ. ТЭМЦЭЭНИЙ ЗААВРЫН ДАГУУ БАГИЙН ДҮНГ 1 ЭМЭГТЭЙ, 2 ЭРЭГТЭЙ ТАМИРЧИНЫ ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН ДҮНГ НЭМЖ ГАРГАН ДҮГНЭСЭН БАЙНА.