Хэдхэн жилийн
өмнө цөөхөн хэдэн монголчууд олимпийн наадмаас анхны алтан медалиа хүртэж
төрийн тэргүүнээсээ эхлээд эгэл ардууд нь хүртэл магнайгаа хагартал баярласан.
Тэгвэл үүнээс дутахааргүй том шагнал Монгол залуу эх орондоо авчирлаа. Монгол Улсын иргэн НҮБ-ын зэвсгийн
шинжээч, доктор, Доржпаламын Эрдэнэцогтыг даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд
оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн дэлхийн
хамгийн том шагнал болох Нобелийн шганал
хүртлээ. Нобелийн сан жил бүр хими, физик, энх тайван, уран зохиол, анагаах
ухаан, болон эдийн засгийн салбарт хамгийн өндөр амжилт гаргасан дэлхийн
иргэдээс сонгон өөрийн нэр хүндтэй шагналаа багагүй хэмжээний мөнгөний хамт
гардуулан өгдөг бөгөөд энэ удаад Монгол Улсын иргэн Д.Эрдэнэцогт Энхтайвны
салбарт Нобелийн шагнал хүртлээ. Тэрбээр НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн
зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг юм. Сонирхуулахад, уг байгууллага нь 1998 онд байгууллагдаж, 96 улс
нэгдэн орсон бөгөөд конвенцийн дагуу шинээр химийн зэвсэг үйлдвэрлэхийг
хориглож, 2017 он гэхэд дэлхийн хэмжээнд химийн зэвсгийг бүрэн устгаж дуусгахаар ажиллаж
байгаа юм.