Английн иргэн Марк Бомонт даваа
гаригт дэлхийг тойрсон дугуйн аяллаа өндөрлүүллээ. Тэрээр 78 хоног, 14 цаг, 14
минутын өмнө Парисаас анх гарч, 11.315.29 км замыг туулж, шинэ амжилтын эзэн
болсон байна.
Марк Бомонт Францын зохиолч Жюль
Берний \”Дэлхийг 80 хоногт тойрсон” зохиолыг амьдрал дээр хэрэгжүүлэхээр
шийджээ. Ингээд долдугаар сарын 2-ны өдөр Парис хотоос гарч, Европыг хөндлөн
туулж, Орос, Монголоор дамжин Бээжин хүрсэн байна. Дараа нь Австрали, Шинэ
Зеландаар дайрч, Аляск, Анкорейжээс эхлээд Нова, Скотийн Халифакс хүрч,
Португалийн Лисбондод нисч ирээд тэндээсээ нутгийн зүг хөдөлсөн байна.
Бомонтыг Парисын Ялалтын хаалган
дээр гэр бүлийнхэн болон найз нөхөд нь тосч авчээ.