Ахмад настны эрүүл
мэнд, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцлийг сайжруулах тэднийг нийгмийн
амьдралд идэвхтэй оролцуулах, мэдлэг туршлагыг нь хойч үеийнхэнд өвлүүлэн
үлдээх зорилгоор Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг \”Ахмадаа
дээдлэх” зорилтот жил болгон зарласан билээ. Тус жилийн хүрээнд аймгийн
ахмадуудын чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор
орон нутгийн төсвийн хөрөнгөөр 867,0 сая төгрөгөөр Ахмадын өргөөг барьж ашиглалтад оруулсан байна.Энэхүү Ахмадын өргөний нээлтийн арга хэмжээг өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион
байгуулужээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г. Ганболд болон ахмадуудын төлөөлөл оролцсон байна.