Дэлхийн банкнаас Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх
ашгийг хамгаалж буй байдал, иргэд олон нийтийн эдийн засаг санхүүгийн
боловсролыг олон улсын төвшинтэй харьцуулсан судалгаа хийсэн байна. Гэвч
судалгааны дүн хангалтгүй гарчээ.
Монголчуудын дийлэнх нь хуримтлал болон хөрөнгө оруулалтын талаар
хязгаарлагдмал мэдлэгтэй байгаа нь судалгаанаас харагдсан байна. Тиймээс иргэдэд
санхүүгийн шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, мэдээлэл олгох шийдвэрийг гаргаж,
Монголбанк, Сангийн яам, БСШУСЯ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран
хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэ хүрээнд ЕБС-д \”Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлж, \”Бизнес судлал” хичээлийг шинээр орохоор тусгажээ. Мөн их, дээд
сургуулиудад мэргэжил харгалзахгүйгээр судлах \”Хувь хүний санхүү” сэдэвт гурван
кредит цагийн хичээлийг оруулахаар сурах бичиг, дасгал ажлын номыг бэлтгэж
байгаа гэнэ.