Сэлэнгэ аймгийн Сант сумын
түүхт 90-н жилийн ой ирэх онд болно.
Түүхт ойгоо угтан сум орон нутаг, нутгийн зөвлөл, Сант сумтай ажил амьдралын
холбоотой хүмүүстэй хамтран ажиллаж
байна. Үүний нэг болох нэгэн сайхан арга хэмжээ тус суманд болжээ. Өндөр настан
н.Шагдаа гуайн гэр бүл, үр хүүхдүүд, зээ хүү Б.Ганхуяг болон н.Цэвээндаваа
захиралтай \”GO HELP\” төрийн бус байгууллагын хамт олон, Б.Буянзаяа
даргатай Сант сумын нутгийн зөвлөлөөс сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн
тоноглогдсон түргэн тусламжийн авто машиныг гардуулан өгчээ.