Дэлхийн багш
нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль,
цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ёслолыг
нээж дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ: \”Багшийн
хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн
хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын
боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш нараараа хэлэлцүүлэн саналыг шингээсэн
учир бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой. Бидэнд нөөц, боломж, мэдлэг чадвар,
хандлага, итгэл, сэтгэл бүгд байгаа учраас хамтаа зүтгэцгээе” хэмээн уриаллаа.
Тус хөтөлбөрийг
дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Дүүргийн Засаг
дарга Ч.Раднаабазар багш нартаа баярын мэндчилгээ хүргээд Налайхын
боловсрол-2020 хөтөлбөр, энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа
амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг
бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох, сурлагын түвшинг ахиулах талаар шинэ шинэ
амжилт гаргаж, улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэн амжилт хүслээ.
Мөн энэ үеэр
амжилт гаргасан шилдэг тэргүүний багш нарт төрийн шагналуудыг гардуулан өгөх
ёслол болов. Дүүргийн Боловсролын хэлтсээс шавь нарынх нь элсэлтийн ерөнхий
шалгалтын өндөр онооны үзүүлэлтийг харгалзан үзэж 10 гаруй багшийг Оюунлиг
багшаар шалгаруулан 300-500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Дүүргийн хэмжээнд
426 багш төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгт ажиллаж байна.
боловсролын салбарт залуу насаа зориулсан ахмадууд, нийт ажилтан, албан хаагчиддаа Монголын багш нарын 51
жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.