НАСА шинэ судалгаа хийж саран дээр агаар мандал байсан
тухай тогтоосон байна. Гэхдээ 3-4 тэрбум жилийн өмнө, дэлхийтэй адил агаар
мандалтай байжээ. Энэхүү агаар мандал нь 70 сая орчим жил оршин тогтнож байгаад
бүрмөсөн алдагдаж үгүй болсон байна. Судалгаа хийхдээ Аполло хөлгийн багийнхны
дэлхийд авч ирсэн сарны гадаргын дээжийг ашиглажээ.
Саран дээр оргилж байсан галт уулсын магма нүүрстөрөгчийн
исэл, усны найрлага, хүхэр зэрэг бодисуудыг агуулж байсан бөгөөд эдгээр хийн
элементүүд агаар байсны гэрчлэл болсон, судалгааг сонирхолтой болгосон гэж
НАСА-гийн судлаачид тайлбарлажээ.