Өвлийн улиралд дулаан гэртээ хоол хийгээд идэх шиг сайхан
зүйл үгүй. Тэгвэл хүмүүсийн идэх дуртай алимтай бялууг хийх хамгийн хялбар
аргыг танилцуулья.
Өндөг, элсэн чихэр, гурил, зөөхийгөө нийлүүлэн гар эсвэл цахилгаан хутгагчаар
сайтар хутгана.
2. Алимаа угааж хальслаад голоос нь салгаж, жижиглэн дуртай хэлбэрээрээ
хэрчинэ.
3. Үүний дараагаар хэв
буюу шарах тавгийг бага зэрэг тослоно. Алимтай бялуугаа шарах явцад доороос нь наалдуулахгүйн
тулд хүүхдийн будааг тосон дээрээсээ цацаж болно.
4. Хайруулын тавгандаа хэрчсэн алимаа хийж, дээрээс нь
бэлтгэсэн зуурмагийг жигд асган тараана.
5. Шарах шүүгээгээ
урьдчилан 10-15 минут халаагаад, дунд тэвшинд 180-200 градусаар 25-30 минут шарна. 30-аад минутын дараа дээрээсээ улбаршаргалтаад ирэхлээр нь нарийн савх мод эсвэл модон шүдний
чигчлүүрээр хатгаж үзээд наалдахгүй байвал таны алимтай бялуу бэлэн болсон гэсэн үг.