Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан \”Дэлхийн харвалтын өдөр” тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон эл өвчнөөр өвдөхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улсын 1, 3 дугаар эмнэлгүүдэд иргэдэд өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийж байгаа аж.
Энэ жилийн хувьд дэлхий нийтээр энэ өдрийг \”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.
Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг.
Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай аж.