УИХ-ын гишүүн, Зам
тээврийн сайд М.Зоригт нэгэн шинэ ажлыг эхлүүлэхээр шийдсэн байна.
Тэрбээр
автомашинуудад \”GPS” буюу алсаас байршил
тогтоох систем тавихаар болсон бөгөөд энэ ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн өөрийн цахим хуудастаа \”Энэ ажилд автомашины марк огт хамаарахгүй. Үүнийг
суурилуулснаар тухайн автомашины хурд хэтэрсэн эсэх, машин хаана явж байгааг
мэдэх боломжтой. Хэрэв жолооч хурд хэтрүүлбэл удирдлагын төвөөс анхааруулга
өгнө. Бүр болохгүй бол моторыг нь алсын удирдлагаар зогсооно. Мөн баримтжуулаад
торгууль тавьж болно” гэж бичжээ.
Мөн уг ажлыг эхлүүлснээр төрийн албан тушаалтнуудын унааны хэрэглээг зөв горимд нь
оруулж чадна гэж үзсэн байна.
Түүний
хэлснээр дунд сургуулийн хичээл тарах үеийн сургуулийн ойр орчим дахь түгжрэл
болоод аль нэг газар, хэлтсийн даргын хүүхдийг авдаг жолоочийн автомашинд
зарцуулагдах бензин хэмнэгдэх ёстой аж.