Нийслэл,
дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон
зохион явуулдаг \”Хангарди-2017\” спорт наадам эхэллээ. Энэхүү наадамд
10 багийн 420 гаруй тамирчин сагсан бөмбөг,
волейбол, дартс, ширээний теннис, боулингоор
хурд, хүч,
авхаалж самбаагаа сорин оролцож
байна.
Тэмцээнийг
НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ, \”Эрүүл
биед саруул ухаан оршдог гэдэг. Өмнөө тавьсан зорилго,
хурд хүчийг агуулсан идэвхитэй хөдөлгөөн урагшлах амьдралын бас нэгэн чухал
хэмнэл юм. Хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол хэмээх ялгаатай олон зүйлсийг
таягдан хаяж нэгэн дээвэр дор нэгдэж нийлэх боломжийг олгодог нь спортын
гайхамшиг билээ. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэхээ амлан
сонгогдож ирсэн иргэдийн хурлын төлөөлөгчид. Энэ улсын зүрх нь болсон
Улаанбаатарчуудын сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай амьдралын төлөө
хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа нийслэлийн ажлын албаны ажилчдад амжилт хүсье” гэлээ.

Энэ жилийн хувьд Монгол улсад нутгийн өөрөө удирдах
байгууллага үүсч хөгжсөний 25 жил, Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан
зохион байгуулагдаж байгаагаар онцлог байна.