НҮБ-ын эрдэмтэд хүн төрөлхтөний мөхлийн судалгааг гаргахад хамгийн сүүлд үлдэх орны тоонд Монгол Улс орсон байна. Өөрөөр хэлбэл, хэзээ ч мөхөхгүй орноор
нэрлэгдсэн байна. Эрдэмтэд хүн төрөлхтөний мөхлийн судалгааг гаргахдаа дэлхийн
улс орнуудын хүн амын нөхөн үржихүйн коэффициентыг судалсан бөгөөд ингэхдээ тухайн орны дундаж насны эмэгтэйгээс төрөөд нөхөн үржихүйн нас
хүртлээ амьдарсан охидын тоог ашиглан тодорхойлжээ. Дэлхийн 120 оронд энэ
коэффициент 1-ээс бага байгаа юм. Энэ тооцооллоор хамгийн түрүүнд мөхөх орноор
Макао, Хонконг, Босни болон Герцеговин, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар,
Македон тодорчээ. Харин АНУ, БНСУ, Австрали, Норвегийн хүн ам дээрх орнуудаас
арай сүүлд устахаар байгаа аж.
Харин мөхөхгүй удаан тэсэх орноор Монгол Улсаас гадна Африк,
Ойрхи Дорнод /Иранаас гадна/, Энэтхэг, Латин Америк /Бразил, Чилиэс бусад/,
Индонези, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Израиль багтжээ.
Манай урд хөрш Хятад улс \”Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо
цаашид үргэлжлүүлбэл ердөө 1500 жил тэснэ. Харин хойд хөрш ОХУ-д ердөө 800 жил
үлдсэн гэжээ. ”Азийн эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсонтой холбоотойдэлхий
даяар төрөлт буурсан” гэж эрдэмтэд дүгнэсэн байна.