ӨМӨЗО-ы Хөх хотод \”Монгол туургатан” бүжгийн наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд Халимаг, Тува, Буриад зэрэг монгол туургатны уран бүтээлчид оролцсон байна. Манай улсаас тус наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид оролцож есөн номинацийн зургаад нь алтан цом хүртжээ.
С.Сүхбаатарын удирдлаган дор оролцсон бүжигчид хөгжмийн зохиолч М.Бирваагийн зохиол, Б.Баярбаатарын дэглэлт \”Жороон жороо” нь шилдэг уламжлалт монгол бүжиг, уламжлалт монгол бүжгийн хөгжим, хувцасны зураачийн төрөлд түрүүлсэн аж.
Харин М.Бирваагийн хөгжмийг нь зохиож, А.Даваахүүгийн дэглэсэн \”Салхит шувуун” бүтээл орчин цагийн монгол бүжгийн хөгжмийн төрөлд шилдгээр тодорсон бол хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын ая зохиож, С.Сүхбаатарын дэглэсэн \”Монгол угсаатны уламжлал” бүжиг гран-при шагнал хүртжээ.