Сөүл хотноо зохион байгуулагдсан \”Luxury Brand Kids Model Awards – 2017” бяхцан
миссийн тэмцээн боллоо. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Дарханболдын
Хулан, Батхүүгийн Анхсувд нар \”Шилдэг топ модель” болжээ. Харин Баттогтохын Энхжин 3 дугаар байранд шалгарсан
байна. Өнгөрсөн жилийн \”LBMA
Star” тэмцээний \”гранпри”-ыг загвар өмсөгч Содтуяагийн охин
Содонгоо авч байсан билээ. Дэлхийн тавцанд Монгол гэх нэрийг дуурсгаж байгаа
бяцхан загвар өмсөгч охиддоо баяр хүргэж, дараа дараагийн олон тэмцээнүүдэд нь
амжилтыг хүсье. Тэднийг ийнхүү дэлхийн од болох замыг нээсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн багш Ч.Мягмарын ажилд амжилт хүсье. Бүх багш яг түүн шиг шавь нарынхаа авъяасыг хөгжүүлж ажилдаа сэтгэлээсээ ханддаг болоосой.