Өмнөговь аймаг нь Солонгос улсын Тамян аймагтай газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна. Тус бүрдээ 300 мкв 5 ширхэг зуны хүлэмжийг барьж солонгос сортын гүзээлгэнэ болон хүнсний ногоог тариалсан. Мөн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 10 гаруй тариаланчдыг Солонгос улсад туршлага солилцох сургалтад хамруулсан бол энэ удаа тус бүрдээ 600 мкв 2 ширхэг өвлийн хүлэмжийг барьж байна. Өвлийн хүлэмжийг \”ЦМЗ\” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 45 хоногийн хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилийн 4 улиралд хүнсний ногоогоо тариалдаг болох боломж Өмнөговьчуудад олдож байна.
.