Тэрээр \”Ц.Нямдоржийн С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг нь би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. Гэтэл Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж байсан. Улс төрийн зорилготой. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Энэ хүн бол Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийсэн байдаг. 2004, 2005, 2006 онуудад Н.Анхбаяр гэдэг этгээд 42 сая ам.долларын барааг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн байдаг” гэсэн мэдэгдлийг хийлээ.
Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь \”1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан. Энэ тухай хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэлээр энэ хэргийг зохиомол байсан гэж бичих боллоо. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй” гэсэн тайлбарыг өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.