Монголын хуулийн салбараар тоглох шиг болсон тэрээр Ашигт малтмалын тухай хуулийг орондоо зассан дуулианаараа Үндсэн хуулийн Цэцээр орж УИХ-ын даргаас огцорч байсан цаг саяхан. Тэгвэл түүнийг хууль зүйн сайд болоход таатай хүлээж авсан хүн цөөн гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр Иргэний шударга шүүх ТББ-ын үүсгэн байгуулагч Х.Бат-Ялалт энэ хүнийг намтраа эргэн харж нэн даруй огцрох шаардлагыг хүргүүллээ. Шаардлага, Ц.Нямдоржыг намтартайгаа танилцаж шударга төрийн албан хаагчид зайгаа тавьж өгөх, Хууль хяналтын байгууллагын хараат бус үйл ажиллагаанд нөлөөлж, дур зоргоороо аашилж, олон нийтэд илтэд өөртөө олгогдоогүй эрх мэдлийн асуудлаар |Тодруулбал, гэм бурууг тогтоодог шүүх засаглалын эрх мэдлийг эдэлдэг мэт хэн нэгнийг шийтгэх, хэрэг маргааны бодит үнэнийг тогтоох мэт ойлголтыг нийгэмд өгч С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн хэрэг, 60 тэрбумын хэрэг гэх мэтчилэн эрүүгийн хэргийг шалгаж шийдэх мэт төөрөгдөл үүсгэж, худал мэдээлэл хийж ард түмнийг төөрөгдүүлж буйгаа таслан зогсоохйг шаардсан байна.
Тэрээр хилийн цэрэг, цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг нэг дор бөөгнөрүүлчихээр нэг төгсөлт, нэг он жавууд нэг нэгнээ өмгөөлөх, хамгаалах хамтраад хуулийн нэрээр хэнийг ч хэлмэгдүүлэх, өөрсдөө ямар ч гэмт хэргээ нуун далдлах гэм зэмгүй мултрах бүх боломж нөхцлийг нээж өгсөн гэж нэр бүхий гишүүд ярьж байсан нь ч саяхан.
Х.Бат-Ялалт \”Сүүлийн 27 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирч, хэлмэгдсэн олон арван иргэдийн нэрийн өмнөөс огцрохыг шаардаж байна” гэсэн шаардлагыг хүргүүлжээ. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд нэгдэж шаардлагыг хүлээж автал хамт тэмцэнэ гэлээ.