Эрүүл мэндийн салбарын дарга, сайд нартай холбоотой тендерийн шахаа, улсын төрийн томилгоо бүхий халаа, сэлгээ, сайдын хувийн ашиг сонирхолтой холбоотой мэдээлэл хэвлэлээр олонтаа гардаг билээ. Эрүүл мэндийн шинэхэн сайд энэ асуудалд цэг тавихаа мэгэдлээ. Ингэсх болсо нь Ерөнхий сайд
У.Хүрэлсүхийн албан даалгавартай ч бас холбоотой аж. Албан
даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авлига, хээл
хахууль, хүнд суртал, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх, соён
гэгээрүүлэх чиглэлээр яамны мэргэжилтэн, албан хаагчдад тогтмол сургалт
сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд мэргэжил арга зүйн
дэмжлэг үзүүлж, энэ оны 11,12 дугаар сард тус бүр нэг удаа, ирэх онд улирал тутамд сургалт
зохион байгуулж, хамтран ажиллах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ. Тиймээс энэхүү
ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын
мэргэжилтэн, албан хаагчид авлига, хээл хахуулиас ангид байж, иргэдэд хүнд сурталгүй, шударгаар төрийн
үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг болох давуу талтай юм.