Нийслэлийн иргэнд
эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан,
Баянзүрх дүүрэгт явагдаж дуусчээ. Аян эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүн ам
хамгийн ихээр суурьшсан Сонгинохайрхан,
Баянзүрх дүүргийн нийт 3631 өрх айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг
хуулийн дагуу бүрдүүлэн авч нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлжээ.
Баянзүрх дүүрэгт олон жил амьдарсан хүмүүс газраа баталгаажуулахаар 530
иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн,
талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87, газар эзэмших эрхийн гэрчилгээ
шилжүүлэхээр 188, нийт 1213 иргэний хүсэлтийг дүүргийн Газрын албанаас дүүргийн
Засаг даргад өргөн барьсан аж. Гэвч дүүргийн Засаг дарга захирамж гаргахгүй, иргэдийн
асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу
газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.