Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын
хэлтсийн байцаагч нар дүүргийнхээ 126 Түргэн үйлчилгээний цэг
/ТҮЦ/-төчигдөр гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад ихэвчлэн сургуулийн ойр
орчим, авто зам дагуу байрших ТҮЦ хамрагдсан байна. Шалгалтаар хадгалах
хугацаа нь дууссан, мөн 1-3 хоносон, транс тос ихээр агуулсан торт,
гурилан бүтээгдэхүүн, хуушуур, бууз, пирошки, чанасан өндөг, ороомог, кимбаб,
зайдас зэргийг илрүүлж, устгахаар хураан авчээ.
Шалгалтад хамрагдсан 126 ТҮЦ-ийн зөвхөн долоо нь
худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байжээ. Мөн эрхлэн ажиллуулж буй хүмүүсийн 90 орчим
нь 2-3 иргэн дамжсантүрээсийн үндсэн дээр ажиллаж байсан нь
тогтоогджээ. Мөн шалгалтын явцад зөвшөөрөлгүй цэгт тамхийг
хайрцгаарболон ширхэглэж борлуулдаг зөрчил нийтлэг илэрсэн аж. 1.3 сая
төгрөгийн өртөг бүхий 375 ширхэг тамхийг хурааж, улсын орлого болгожээ.