Хүүхдийн дархлаа, өсөлт,
хөгжлийг дэмжих А аминдэмийг энэ сараас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд
зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгч эхэллээ. А
аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд
хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах,
дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг
гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан,
салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдэлийг бууруулдаг
байна. Эрүүл мэндийн яамнаас А аминдэмийг үндэсний хэмжээнд түгээж байгаа юм.