\”Учралын намар”, \”Хайрламаар”, \”Миний нандин” зэрэг уран бүтээлүүдээр үзэгч олны танил болж байгаа залуу дуучин Г.Дэлгэрцогт анхны бие даасан тоглолтоо \”Үлэмжийн гоо” нэртэйгээр амжилттай хийлээ. Монголын рок попын тулгын чулууг тавилцаж явсан эрхэмсэг хатагтай нарын нэг МУГЖ Ч.Насантогтохын шавь тэрээр анхны тоглолт дээрээ МУСТА хэмээх нэр хүндтэй цолоор шагнуулжээ.Дуунд дуртай Монгол түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон энэхүү шагналаа дааж явахын төлөө хичээж \”Үлэмжийн гоо” цомгийн дуунуудаа бүрэн клипжүүлэх, орон даяар аялан тоглолтоо хийнэ гэдгээ залуу дуучин маань үзэгчдэдээ амлажээ.