Онцгой
байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас
хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт \”Яаралтай цуглар” зарлан
мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд
ажиллаж байна.
Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас
хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч
хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж нийт
600 гаруй хүн хамрагдаж байгаа аж. Өнөөдөр Дорноговь аймагт эхэлж буй Гамшгаас
хамгаалах иж бүрэн сургууль нь энэ жилийн Гамшгаас хамгаалах иж бүрэн
болон команд штабын сургуулиудын хаалт болж байгаагаараа онцлог юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой
комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж
байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн \”Бүх шатны нутгийн захиргааны байгууллага,
гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж
байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн
байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүчтэй
цасан болон шороон шуурга, хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл
байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллана.