Нийслэлийн
Баянзүрх дүүрэгт харьяалагдах \”Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд
өчигдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран орж, дээрэм
хийсэн талаар бид мэдээллэсэн.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад
Ё.Лхавгасүрэнгээс тодруулахад \” Өчигдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р
хороонд ХААН банкинд багтай этгээдүүд халдлаа гэсэн дуудлага мэдээлэл
цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн
нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийсэн.Одоогоор тухайн гэмт хэрэг дээр Нийслэлийн цагдаагийн газрын
Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүгийн цагдаагийн хэлстийн
алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж байна. Гэмт этгээдүүдийг улсын хэмжээнд
эрэн сурвалжлах ажил зохиох төлөвлөгөөний дагуу хийгдэж эхэлсэн.\” гэв. Мөн
цагдаагийн байгууллагаас \”Банкинд халдлага болсон ч хүний амь нас
эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй” гэв.
\”Шөнийн
зах” худалдааны төв нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг.
Тогтмол цагийн хуваариар үдшийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд
өнөөдөр өглөөний байдлаар үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа аж.