Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан \”VENUS” бааранд бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албан хаагчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, уг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй гурван албан хаагчийг ажлаас нь халжээ. Мөн тэднийг удирдан ажиллаж байсан дарга нарт ч хариуцлага тооцсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.