Хүйтэнд шатахуун идэлт ихсээд байна уу? Энэ нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Түүний дотроос энэ удаад жолоодлогийн ур чадвараар хэрхэн бензин хэмнэх боломжтой аргийг шинэхэн гарсан Cardoctor сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ өвлийн дугаараас хүргэж байна. Энд дарж сэтгүүлийг бүрэн эхээр нь уншаарай. Докторын бүх салбараас үнэ төлбөргүй авах боломжтой.
Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүлэх
Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20 км/ц хурдыг 5 секундэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11% хэмнэх болно.
Автомашинаа халаах хугацааг тааруулаарай
Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч автомашинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө. 5 минут халаахад ойролцоогоор 160 мл түлш зарцуулдаг байна
Хаазнаас хөлөө салгах
Саадыг харсан бол тоормос гишгэлгүйгээр хаазнаас хөлөө салгаж хөдөлгүүрийн тоoрмосыг ашиглана уу. Хөдөлгүүрийн тоoрмосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна. Энэ үйлдлээр шатахуун зарцуулалтаа 2% бууруулах боломжтой.
Огцом хурд авч, огцом хурд хассан жолоодлогоос татгалзах
Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь шатахуун зарцуулалтыг эрс нэмэгдүүлдэг. Урдаа явж буй автомашины зайг хянаж, хоорондын зайг хангалттай барьж, огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байна уу. Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% ихэсгэдэг.
Эх сурвалж: cardoctor.mn