Өнгөрсөн ажлын болон амралтын өдрийн заагт баривчилсан \”Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяагийн талаарх албан ёсны мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү өглөө.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Б.Батзаяаг гэрээс нь баривчилж Зайсан дахь хорих ангид хорьжээ. Мөн өдөр Өмнөд Солонгосын \”Samsung C&T” компанийн байранд цагдаагийн ажилтнууд нэвтрэн орж бичиг баримтыг хураан авсан төдийгүй зарим солонгос захирлыг нь баривчлан хорьсон мэдээ ч байна. ЦЕГ-аас Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн дөрөвдүгээрт зааснаар \”Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн\” гэж албан ёсны тайлбар хийлээ.