Өнгөрөгч баасан
гаригийн орой Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, \”Монголын Төмөр
Зам” төрийн өмчит компанийн Удирдах зөвлөлийн экс дарга Б.Батзаяаг Эдийн
засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар гэрээс нь чимээгүйхэн
баривчилсан ч энэ тухай мэдээлэл хэдийнэ цацагдаж түймэр мэт тархав. Ингэж
тархах болсон нь цаанаа учиртай бөгөөд энэ хэргийн ард томоохон асуудал яригдаж
байгаа аж. Нөгөө талаас Б.Батзаяаг Зам тээвэр, барилга хот байгуулалтын саайд
асан Х.Баттулгын ойрын хүн гэдгийг улстөрийн хүрээнийнхэн мэдэх агаад төмөр зам
барих мөнгөнөөс хувьдаа завшсан хэргээр саатуулсан аж. Ингэхдээ түүнийг төмөр
замд зарцуул гэж өгсөн улсын төсвийн мөнгийг ганцаараа хулгайлаагүй хэд хэдэн
хүмүүстэй хамтарсан хэмээн үзэж шалгаж байгаа аж. Бүр Эрүүгийн хуулийн 148-ийн
4-т заасан томоохон хэмжээний залилан, хулгайн хэргээр сэжиглэжээ.
Б.Батзаяагаас гадна Ухаахудагаас Гашуун Сухайт хүртэлх 267 км төмөр замын ажлыг
хариуцаж байсан Өмнөд Солонгосын \”Samsung C & T\” компанийн захирлыг мөн дээрх зүйл ангиар
сэжиглэн саатуулсан байна. Өөрөөр хэлбэл, тэднийг томоохон хэмжээний хулгайн хэргээр шалгаж эхэлсэн юм. 2016 онд
ашиглалтад орох хаахудагаас Гашуун Сухайт хүртэлх 267 км төмөр замын ажилд
Засгийн аль хэдийнэ 260 сая ам.доллар зарцуулсан бөгөөд өдгөө энэ ажил бусад
томоохон ажлуудын адил төсөв нь нэмэгдэж 483 сая ам.долларт хүрсэн. Ингэхэд
нөлөө бүхий улстөрчдийн оролцоо их байдаг бөгөөд тухайн үед Зам тээвэр, барилга
хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга гишүүн \”Б.Батзаяаг
баривчилсантай холбогдуулан мэдэгдэл хийсэн юм.