Б.Чингүүнжав
хэмээх Монгол залуу өдгөөгөөс 23 жилийн өмнө 12 настай байхдаа гэр бүлийн хамт
Герман уруу нүүсэн бөгөөд ийнхүү 23 жилийн дараа өөрийн гэр бүлийн хамт төрөлх
Монгол Улсдаа амьдрахаар ирлээ. Ингэхдээ тэрбээр зүгээр ч нэг ирсэнгүй эхнэр,
гурван хүүхдийн хамт 18 улсаар таван сарын хугацаанд аялсаар эх орондоо иржээ.
Өдгөө 35 настай Чингүүнжав Германы Майнц хотоос нутгийн бүсгүй буюу эхнэр Катрин
болон гурван охины хамт Монгол Улсад амьдарахаар ирж байгаа бөгөөд түүний
гурван охины хамгийн томыг Гүндэлмаа, дундхыг нь Сүнжмаа, багыг нь Бүжмаа гэдэг
аж. 23 жилийн хугацаанд төрөлх монгол хэлээ мартаагүй Б.Чингүүнжав Герман Улсад
сэтгүүлч, кинонайруулагч ийн мэргэжил эзэмшсэн агаад Турк, Гүрж, Иран,
Киргизстан, ОХУ зэрэг 18 орноор нийтдээ 25 мянган км аялж Монголдоо ирсэн
байна.