Сүүлийн үед цахим ертөнцөд мөнгөтэй залуус охид бүсгүйчүүдээр хэрхэн зугаацаж буй зургаа нийтлэж, шуугиан тарих нь ихэссэн.
Бид өмнө нь хар тамхины наймаачин, зэвсгийн наймаачин болон покерчин залуусын амьдралыг танилцуулж байсан бол энэ удаад Австралийн саятан, навчин тамхины дэлхийд зартай наймаачин Трэйвэрс Бейнон (Travers Beynon) хэрхэн охид хүүхнүүдээр зугаагаа гаргаж, олны дургүйцлийг хүргэсэн талаарх мэдээллийг нийтлэж байна.
Тэр тансаг харшид олон үзэсгэлэнт загвар өмсөгч, халуухан охидын хамт амьдардаг бөгөөд хэдэн жилийн өмнө Австралийн мисс бүсгүйтэй гэрлэж байжээ.
Тэрээр цахим ертөнцөд \”Candyman” хэмээх нэрээрээ олон дагагчидтай боловч сүүлийн үед нийтэлж буй зургаараа олны дургүйцлийг илт төрүүлж, хатуухан үгс ихээр сонсох болсон байна.
Түүний хуучин эхнэр нь Австралийн мисс бүсгүй байсан бөгөөд иймэрхүү үйлдэлд нь дургүйцэн 400,000 гаруй дагагчидтай хуурамч хаяг нээн 10 сарын 18ны өдөр түүний нууц зургуудыг олонд ил болгосноор хүмүүс түүний тухай бүр их ярих болсон юм.
Түүний зургууд дунд охидгүй зураг ганц ч байхгүй аж. Сэтгүүлчид түүнийг шинэ цагийн Hugh Hefner хэмээн нэрлэж байна.
Баян тансаг амьдрал, толгой эргэмээр их хөрөнгөнд татагдсан охид түүний хаа байгаа газар хамт байж, зугаацуулдаг бололтой.
Интернэтээр түүнийг хүмүүс муулж, сайлж байх хооронд тэр энэ бүхнийг үл тоон өөрийн телевизийн шоугаа гаргахаар бэлдэж байгаа аж. Удахгүй түүнийг зурагтаар харах нь ээ.
Эх сурвалж : caak.mn