НҮБ, Дэлхийн банк, ДЭМБ
хамтран \”Дэлхийн хамгийн эрүүл орнуудын жагсаалт” гаргажээ. Дэлхийн 145 орныг уг
жагсаалтад Монгол Улс 92-т бичигдсэн бөгөөд 1-т орсон Сингапур Улс дэлхийн
хамгийн эрүүл орноор тодров. НҮБ, Дэлхийн банк, ДЭМБ 1 саяас дээш хүн амтай
дэлхийн орнуудыг дээрх судалгаандаа хамруулсан бөгөөд энэ оны жагсаалтыг анх
удаа Сингапур Улст тэргүүлж дэлхийн хамгийн эрүүл орноор тодорчээ. Харин түүний
араас Итали, Австрали Улсууд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна. Тэгвэл энэ
оны жагсаалтын 145-т Африкийн Свазиланд Улс бичигдэж дэлхийн хамгийн эрүүл бус
орноор тодров. Харин манай орны хувьд дунджаас хойгуур буюу 92-т орж, эрүүл бус
орнуудын тоонд багтжээ.