Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийн тухай асуудал олон олон Монголчуудын дургүйцэл бухимдлыг төрүүлж байсан билээ.
Тэгвэл уг этгээдийг Хятадын шүүх нэг жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж эхэлсэн байна. Тус улсын хэвлэлд бичсэнээр цаашид Чингис хааныг доромжилсон хэнийг ч ийнхүү хатуу чанга шийтгэдэг болж байгаа юм байна. Энэхүү зураг цахим ертөнцөд цацагдсан даруй Өвөр Монголчууд маш олноороо дургүйцлээ илэрхийлж, уг Хятад эрийн амь нас аюул заналд ороод байсан юм.
Ж.Бат