Булган аймгийн Засаг дарга аймгийнхаа тохижилт үйлчилгээний ангийн ажилтан албан хаагчдыг өвлийн дулаан гуталтай болгожээ.
Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Д.Баасанжаргал \”аймгийн удирдлага манай ажилчидтай уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон. Түүний дагуу хөрөнгийг нь гаргаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээр 30 хос гутал хийлгэж өгч, хүйтний улиралд ажиллах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүллээ гэж ярилаа.
Булган сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Ч.Баттөр, Т.Нармандах нар нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байгаа ажилчдад зориулсан өвлийн дулаан гутлыг захиалгаар хийсэн байна.