Өршөөлийн тухай хууль эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэн байгаа. Өнөө, маргаашийн дотор энэ хуулийн хэрэгжилтээр өршөөлд хамрагдаж байгаа 2500 гаруй иргэнийг суллаж, эрх чөлөөтэй болгоно.
Сэжигтэн ялтнуудыг хэрхэн яаж суллах талаар өчигдөр ШШГЕГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд тус газрын дэд дарга Г.Туулхүүгийн ярьж буйгаар \”Суллах үйл ажиллагаа энэ баасан гариг хүртэл үргэлжилнэ. Орон нутагт суллагдсан ялтнуудыг Улаанбаатар руу тээвэрлэх үйл ажиллагаа явагдаж байна. Ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь Хорих 401 дүгээр ангид авчран нутаг орон руу нь явуулна. Харин хөдөө орон нутгийн ялтнуудыг орон нутагт нь тээвэрлэн хүргэнэ” гэв.