Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийв. Байнгын хороо Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонссон байна.